Х.Баттулга Цэцэд С.Баярцогт нарыг шалгуулахаар гомдол гаргалаа

Нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадаас ирэнгүүтээ Үндсэн Хуулийн Цэцэд хандлаа. Тэрбээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, сайд асан С.Баярцогт нарыг хэрэг наймаалцсан байж магадгүй хэмээн хардаж байгаа ажээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...