Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сонгон шалгаруулалт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгөх ажээ.

Тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  • 168 см-ээс дээш өндөртэй
  • Биеийн зөв хөгжилтэй
  • Цэргийн алба хаасан бол давуу тал болно
  • Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

  • Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
  • Ял шийтгэлийн лавлагаа
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
  • Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...