“Трио” уран сайхны кино ирэх хоёрдугаар сард Монголд нээлтээ хийнэ

“Трио” уран сайхны кино 2023 оны xоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан бүтээл билээ.

Киноны гол дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон бөгөөд жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Энэхүү киног Австралийн Перт хотын Burswood задгай кино театрт гаргаж, театраас орж ирэх мөнгөн орлогыг Монголын дауны холбоо болон Авсрталийн дауны холбоонд ижил тэнцүү хандивлахаар болсон байна.

“Трио” кино одоогийн байдлаар дараах шагналыг олон улсаас хүртээд байна. Үүнд,

1.2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал

"Трио" уран сайхны кино ирэх хоёрдугаар сард Монголд нээлтээ хийнэ

2.2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал

"Трио" уран сайхны кино ирэх хоёрдугаар сард Монголд нээлтээ хийнэ

3.2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал

"Трио" уран сайхны кино ирэх хоёрдугаар сард Монголд нээлтээ хийнэ

4.2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал

"Трио" уран сайхны кино ирэх хоёрдугаар сард Монголд нээлтээ хийнэ

5.2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал

"Трио" уран сайхны кино ирэх хоёрдугаар сард Монголд нээлтээ хийнэ

6.2022 оны Монтреалийн кино наадмаас “Шилдэг найруулагч” шагнал тус тус хүртээд байна.

"Трио" уран сайхны кино ирэх хоёрдугаар сард Монголд нээлтээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Г.Ундармаа: Цэргийн дуу сонсдог болж. цэргийн хувцастай хүмүүсийг харахаар их дотно санагддаг болсон

Цэргийн амьдрал, байлдагч хөвгүүдийн талаар өгүүлсэн “Ротын хөөрхнүүд ээ,...

Дөрөвдүгээр сард 8 улсын 63 иргэнийг албадан гаргав

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард төлөвлөгөөт 2,...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт...

Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулна

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн...