Э.Амартүвшин дэлхийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарчээ

Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарчээ. Тодруулбал, дэлхийн сонгодог урлагийн талаар мэдээлэл бэлтгэдэг “Opera Wire” цахим хуудсаас жил бүр оны шилдэг дуурийн дуучныг нэрлэдэг. Энэ оны дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтад Монгол Улсын дуучин Э.Амартүвшин багтжээ.

Дуурийн дуулаач Э.Амартүвшин өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон. Тэрбээр “Өнөөдөр миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй гайхамшигтай түүхэн, сайхан өдөр болж өнгөрч байна. Өндөр дээд төр, эрхэм төрийн тэргүүн маань Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх нэр хүндтэй сайхан шагналыг олголоо. Багахан зэрэг хөдөлмөрлөсөн, олон улсад эх орныхоо нэрийг гаргасныг маань өндрөөр үнэлж сайхан шагналыг олголоо гэж бодож байна.

Монголынхоо нийт ард түмэнд, төрүүлж өсгөсөн аав ээждээ, эрдэмтэн багш нар, ажлын хамт олон, найз нөхөд, төрөл төрөгсөд гэрийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний хувьд бусдын адил өвөө, эмээгийндээ бага насаа өнгөрүүлж, багаасаа дуулах дуртай хүүхэд байсан.

Түүнийгээ дагаад арван жилээсээ эхлэн дуулаад, эргэлт буцалтгүй шийдээд СУИС-д орж, сайхан багш нартайгаа учирч, дуурь хэмээх сайхан урлагийн амт, шимтэнд ороод явж байна. Зорьсон зорилго, мөрөөдлийнхөө төлөө явахад ард түмэн минь нэр хүндтэй сайхан шагнал олголоо. Цаашид олон улсад Монголынхоо төлөө өшөө илүү зүтгэнэ. Дэлхийн том театруудад мэргэжлээрээ дуулж байна. Дэлхийн чансаатай бүхий л том театрт дуулсан. Ер нь бол маш их завгүй 2-3 жилийн төлөвлөгөөний дагуу дууриа дуулаад явж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.

Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ.

Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.

  • 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
  • 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
  • 2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
  • 2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын...

Гарааш чөлөөлсөн талбайд зогсоол байгуулжээ

Дүүргийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 10 дугаар хороо, 64-р байрны...

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болгов

Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл,...

“Эрдэнэс Тавантолгой” ХК төлсөн татвараараа тэргүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8...