Улаанбаатарт үүр цайж байна

Өглөө өнөөх кофегоо пур хийлгээд тагтан дээр тамхи баагиулж суухад. Үүр тэмтрэн цайж эртэч нөхөд автобусны буудал дээгүүр бөөвийлдөж Улаанбаатарт үүр цайж байна. Шөнөжин хар дарж, хий юм үзэж. Мах ясаа тасчуулж байна гэж төсөөлөн зовж тарчилж хоносон манай нийгмийн орхидос бүлэг хамгийн эрт өглөөг угтдаг. Тэд бол архи гарах вий гэсэн айдсаа дарах гэж үүрээр сэртэлзэн сэрвэлзэж өндийж байгаа нь энэ. Архи гарвал аюултай. Хий юм үзэж, бүх зүйлсээс айн цочиж, төсөөлөл, сонсгол, мэдрэмж өндөрсөж бүхнээс айх, чөтгөрүүдийн там эхэлнэ гэсэн үг. Үүнийг архины цагаан солио буюу /Delirium tremens буюу салгалддаг ухаан самуурал/ нь архинд донтохтой холбоотой солиорол юм.

Хэдэн долоо хоног, эсвэл сараар vргэлжлvvлэн уусны дараа шартахад илэрдэг хог л доо. 3-4 дэх єдєр нь нойр хvрэхээ байж, хий юм харагдахыг дагалдан хий юм сонсогдож эхэлнэ. Vvнээс гадна арьсан дээгvvр амьтан гvйж байгаа мэт хий мэдрэмж тєрнє. Бvх бие нь дагжин чичирч, салгална. Үүнийг ажиглан зогсоо би ядаж Ерөнхийлөгчийн уриалгаар градуссаа буулгаж чадвал тоо нь цөөрч үхэл эндэгдэл нь буурах байх даа гэж бодно. Уг нь нөхдүүдийг би дэндүү ихээр үзэн яддаг. Түүндээ дүйцэхээр хайрлан бас харамсах мэдрэмж төрдөг. Олон хүнийг эдний дундаас таньдаг байсан гэхдээ одоо бүгд орчлонд ор мөргүй болсон. Улаанбаатарт, улс даяар үүр цайж байна. ТУЛААНД ЗӨВХӨН ШОНХРУУД НИСДЭГ
. Архи-Үхэл хэмээх манай улсын солиот фронтын нисгэгчид үүрээр ийнхүү тулаандаа гарч байгаа нь энэ л дээ.

Эд бол градус өндөртэй шатахуунаар цэнэглэсэн “Шилэн лонхон онгоц”-той хамгийн шилдэг нисгэгчид ингэж үүрээр нислэгээ эхлүүлдэг юм. Тэдний араас бүтэн архины хамааралтай арми босож ирнэ. Одоохондоо унтаж байгаа. Тийрэлтэт “Шилэн онгоц”, градус өндөр шингэн шатахуун үйлдвэрлэгч манай яруу алдарт АПУ, ЖЕМ ээс эхлүүлээд улсын хэмжээнд “Шилэн онгоц”-ны үйлдвэрлэл эрхлэх “Тусгай зөвшөөрөлтэй” архины 57, спиртийн 9, дарсны 10, шар айргийн 19, нийтдээ 95 үйлдвэр байдаг. Манай улс жилдээ 120.5 сая литр архи буюу тоолж баршгүй “Шилэн онгоц” үйлдвэрлэж, нэг нисгэгчдээ жилд 54 литр 40 градусын солиот шатахуунаар цэнэглэж шүхэргүйгээр тарчлаант талбар руу үддэг.

Тэд бол ерөөсөө л камиказе буюу амиа золиослогчид. Үхэл нь ямар ч үнэ цэнгүй! Үсрээд л долоо хоног дурсагдах. Энэ бол манай “Шилэн онгоц”-той эскадриль. Бидний ах дүү, эр эм, найз нөхөд болох 910,000, есөн зуун арван мянган нисгэгчид ар гэр, амин хайртуудаа золиослон алба хаадаг. Жилд 6500 нисгэгч нохойн үхлээр үхдэг гэсэн тоо бий. Бид Халх голын дайнд 237 эрсээ алдсан байдаг. Тэгвэл бүхэл бүтэн дайнаас нэг жилд хэд дахин илүү хүнээ алдаж байгаагаа бодоод гаргаж орхино биз. Энэ тоо жил бүр давтагддаг гээд бас бод. ҮХЛИЙН НИСЛЭГ ҮРГЭЛЖИЛСЭЭР .

Одоо уг “Шилэн онгоц” той эскадрилын солиот архины тойргийг задалж тайлбарлая. Энэ үхлийн тойрогт архаг нисгэгчид, охид эмэгтэйчүүдийн дивиз, өсвөр залуусын анги нэгтгэл, бүүр сонсогчдын рот гээд байгаа. Гэхдээ л тэд согтуу дээр нь “Шилэн лонх онгоц” той. Үхэж байж л нислэг зогсоно. Эрчүүд нь хана руу гуйвганан сарьж, эмэгтэйчүүд нь булан тохойд өмдөө тайчин өтгөн шингэнээ урсгаж орхиод өнөөх л шилэн лонх онгоцондоо сууж үхлийн нислэгээ үргэлжлүүлэнэ. Архаг нисэгчдийнхээ араас шинэ жил, төрсөн өдөр, валентин гэх мэт анги, хамт олон, ажлынхан, найз нөхдийн гэсэн дамжаанд хамрагсад нэмэгдэнэ. Архны энэ тулаанд дарга сайд, баян ядуу огт хамаагүй. Тус тусын согтуурлын тэнгэртээ “Шилэн лонх онгоц”-тойгоо тултал өндөр авч бас чөлөөт уналт хийж нисэлдэнэ. Тасарна, тас хөлдөнө. Тайруулна огтлуулна. Хаширна гэж гонж. Хар гүйхээрээ уруудсаар мэргэжлийн нисгэгчдийнхээ дунд эр эмгүй ихэнх нь шааригдаад ороод ирнэ.

УЛААНБААТАРТ ШӨНӨ БОЛЖ БАЙНА

Самууны газраас хөгжим түс няс гээд. Салам согтсон охид тас гэдрэг савчин унаж алмас мэт тийчлэн алавч, хөхөвч задгай. Хөлчүү бацаанууд орооны ноход шиг тойрон зогсож татран туссан мэт хайвганан зогсох. Улаанбаатарт шөнө болж байгаа нь энэ. Улс орон даяар төв суурин бүхэнд ийм л шөнө болж байгаа. Энэ бол манай цаг үеийн “Шилэн лонхтой” эскадриль үхлийн нислэгийн үдшээ эхлүүлж байгаа юм л даа. Гэмтлийн эмнэлэг хөл гар тайрч. Буурчийн газар согтуу садарлах. Авто зам дээр цогцос хучигдаж. Хүйтэн жаварт орголт үхэл. Хүүхдүүд өнчирч. Зарим ээж аав охид хөвгүүдийнхээ шарил тэврэн уйлалдах. Яг энэ үед архины үйлдвэрүүд амжилт орлогоо тэмдэглэж. “Шилэн онгоц”, хорт шингэн түлшний борлуулалтаар Шинэ жилээ тэмдэглэж өнөөх л хундгаа Монгол түмний бүтэн жилийн үхэл хагацал, өвчин зовлонгийн нулимстай тулгаж байгаа. Ерөнхийлөгчийн градуссаа буулгах уриалгийг эд л хэрэгүүлээсэй бурхан минь. Ядаж шүрэхгүй “Шилэн лонх онгоц”-ны тийрэлтэт хурд, нисгэгч Монголчуудын үсрэнгүй согтолт буурна. Улаанбаатарт шөнө болж байна.

Нийтлэлч О.Түвшиндэмбэрэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын...

Гарааш чөлөөлсөн талбайд зогсоол байгуулжээ

Дүүргийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 10 дугаар хороо, 64-р байрны...

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болгов

Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл,...

“Эрдэнэс Тавантолгой” ХК төлсөн татвараараа тэргүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд Монгол Улсын төсөвт 2.8...