Агуу Мессигийн эхнэр Антонеллагийн тухай баримтууд

Тэд таван насандаа танилцсан

Антонелла Рокуццо 1988 онд Росарио хотод төржээ. Тэрээр Аргентины их сургуульд шүдний эмчийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Месси болон түүний гайхалтай загвар өмсөгч эхнэрийн хоорондох үлгэрийн хайрын түүх тэднийг хүүхэд байхаас нь эхэлсэн гэдгийг олон хүн мэддэггүй. Тэд анх таван насандаа танилцжээ. Бүсгүй Мессигийн бага насны найз Лукас Скаглиагийн үеэл бөгөөд багаасаа л Мессид сайн ханддаг,  түүнтэй уулзах боломж хайж Скаглиягийн гэрт байнга зочилдог байсан гэдэг.

Антонеллагийн сайн найз нь  2007 онд зам тээврийн ослоор нас барсан ба энэ эмгэнэлт явдлын дараа  Месси түүнийг  тайвшруулж хажууд нь  байсан тэр хоёрыг  дотносуулсан гэсэн мэдээлэл бий. Тэдний харилцаа 2007 онд эхэлсэн ч олон жилийн турш нууцлагдмал байсан юм.

Лионель Месси, Антонелла Рокуццо нарын гэрлэлт

Хосууд бараг есөн жил ханилж, хоёр хүүхэдтэй босны дараа 2017 оны 6-р сарын 30-нд төрөлх Росарио хотод хуримаа хийсэн юм.

Мессигийн хэд хэдэн клуб болон олон улсын багийн найзууд Сити центр зочид буудал, казиногийн цогцолборт энэ өдөр хүрэлцэн иржээ. Тэд одоо Тиаго, Матео, Чиро гэсэн гурван хөөрхөн хүүхэдтэй.

Лионель Мессигийн эхнэрийн талаар таны мэдэх ёстой 7 баримт

Тэр нийгмийн сүлжээнэээс хол байхыг хичээдэг

Мессигийн эхнэрийг их даруу төлөв гэж хүмүүс дүгнэдэг. Тэрээр нийгмийн сүлжээнээс хол, камерын  дуранд ч өртөх сонирхол багатай нэгэн. Антонелла зөвхөн Instagram ашигладаг бөгөөд Facebook, Twitter хаяггүй.

Антонеллагийн хоч юу бэ?

Антонелла багадаа “ла негра” хэмээх хочтой байжээ. Өтгөн хар үс, гялалзсан өнгөлөг бор арьстой охиноо  “хар, бор” гэсэн утгатай энэ хочоор аав, ээж нь түүнийг дууддаг байв

Антонелла Өөр Найз Залуутай Байсан

Тэдний харилцаа хэр удаан үргэжилсэн, дундээ хэдэн   удаа тасарсан талаар олон таамаг яриа байдаг. Ямартай ч Мессиг Испани руу нүүсний дараа хосууд салж Антонелла өөр эртэй үерхэж эхэлсэн гэх баримт бий. Гэвч Мессиг Аргентин руу буцаж ирсний дараа бүсгүй найз залуугаа хаяж, Мэсситэй эргэн нийлжээ. Түүний хуучин найз залуу нь: Тэр намайг хаясан, гэхдээ хөгшин баян эрийн төлөө биш, Мессигийн төлөө хаясан гэж яриа өгсөн  байдаг.

Антонелла нөхөртөө зориулж шивээс хийлгэсэн

Антонелла Аргентин амрагтаа болзолгүй хайраа харуулахаар шийдэн Мессид зориулан шивээс хийлгэж байжээ. Месси олон шивээстэй. Түүний нэг нь  болох хааны титэмтэй ижилсүүлэн бүсгүй өөртөө титэм шивүүлсэн байдаг. Тэд бол яах аргагүй хөлбөмбөгийн ертөнцийн хатан хааны хосууд юм.

Антонелла гутлын дэлгүүртэй

2016 оны 12-р сард довтлогчтой хуримаа хийхээсээ өмнө Антонелла хувийн төсөл хэрэгжүүлж, бизнес эрхлэгч болсон  байжээ. Яг тэр үед тэрээр мөрөөдлөө биелүүлж, Мессигийн багийн анд Луис Суарезийн эхнэр София Балбигийн хамт Испанид гутлын дэлгүүр нээсэн байна.

Тэрээр  загвар өмсөгч 

Антонелла хөл бөмбөгийн супер одтой харилцаагаа албан ёсны болгохоосоо өмнө загвар өмсдөг байсан бөгөөд ажил  амьдралын  шаардлагаар загвараа орхисон гэдэг. Гэвч тэрээр одоо ч хөл бөмбөгийн талбайд өдөр өсгийт өмсдөг загварлаг бүсгүй. 

Диснейд дурлагч 

Антонелла Диснейн бүх зүйлд дурладаг. Түүний инстаграмм хуудас нь Диснейн зургуудаар дүүрэн байдаг. Тэд гэр бүлээрээ диснейгээр зочлох дуртай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар...

Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барина

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй...

Хаврын чуулган 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган...

Д.Амарбаясгалан: Бизнест том нь жижгээ шахаж эзэгнэх, хүч түрэх үзэгдэл газар авч байна

Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн...