Их Британийн 57 дахь ерөнхий сайдаар энэтхэг гаралтай, хиндү шашинтай Риши Сунак томилогдох нь ээ. Тэрээр энэ сарын 24-ний өдөр эрх баригч Консерватив намын шинэ удирдагч болсон ингэснээр хуулийн дагуу Их Британийн хаан түүнийг ерөнхий сайдын албан тушаалыг нь батлах ёстой юм.
Тэгэхээр Риши Сунак хаан Чарльз III-ын зөвшөөрлийн дараа шинэ багаа бүрдүүлж, албан ёсоор их Британийн Ерөнхий сайд болох юм. Тэгвэл тус улсын хамгийн анхны ази гаралтай, хамгийн залуу ерөнхий сайд болох Риши Сунак гэж хэн бэ?
- Риши Сунак 1980 онд энэтхэг аав, ээжийн гурван хүүхдийн том хүү болон төрсөн ба тэдний гэр бүл зүүн Африкаас 1960 онд Англид шилжин ирж суурьшжээ.
- Өндөр төлбөртэй хувийн Винчестер дунд сургуулийг дүүргэсэн.
- Оксфорын их сургуулийг улстөр, философи, эдийн засгийн чиглэлээр дүүргэсэн.
- Стэнфордын их сургуулийг бизнесийн удирлагын чиглэлээр сурч төгссөн ба энэ үедээ эхнэртэйгээ танилцаж байжээ.
- Түүний эхнэр нь Энэтхэгийн Билл Гэйтс гэгддэг, софтвер компанийн эзэн, тэрбумтан Нараяна Мөрфигийн охин.
- Хосууд 2009 онд 1000 зочинтой, хоёр өдөр үргэлжилсэн нүсэр хуримыг хийсэн ба өдгөө 2 охинтой
- Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сунакын эхнэр Мөрфи 30 мянган фаундын татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн шалтгаанаар Их Британид байнгын оршин суух эрхгүй болж байв.
- Одоо Сунакын гэр бүл 730 сая фаунд буюу Чарльз хаанаас нэг дахин их хөрөнгөтэй.
- Тэрээр 2015 онд парламентын доод танхимын гишүүнээр сонгогдож, 2020 онд Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ оны долдугаар сарын эхээр тэрээр энэ албан тушаалаасаа огцорч, дараа нь Консерватив намын удирдагчийн сонгуульд оролцсон ч Элизабет Трасст ялагдсан юм.
- Риши Сунак цар тахлын үед 18 сар хөл хорио тогтоох үед ажлын байрыг хадгалж, бизнесийг тогтвортой байлгаж чадсан “Eat Out to Help Out” нэртэй төсөл хэрэгжүүлсэн нь олон нийтэд маш их нэр хүндийг олсон.
- Түүний аав нь эмч, ээж нь хувийн эмийн сантай.