Төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг ирэх онд ингэж өөрчилнө

Төрийн алба хаагчдад олгох цалин, урамшуулалд ирэх оноос хэд хэдэн өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор  хэлэлцэж эхэллээ.
Тоухайлбал, Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгох юм байна. Ингэснээр 165 ялгаатай цалингийн системтэй байсан нь 20 ялгаатай цалинтай болох ажээ.
Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг 5-10, 10-15 гэсэн хугацаагаар олгодог. Тэгвэл энэхүү нэмэгдлийг жил тутам олгодог болохоор төсөлд тусгажээ. Ингэснээр  1 жил ажилбал 1 хувь, 2 жил ажилбал 2 хувь, 3 жил ажилбал 3 хувь зэргээр ажилласан  жилийн хугацаагаараа нэмэгдлээ тооцуулах ажээ.
Мөн төрийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна.  Орон нутагт  ажилладаг төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгнө, тухайн нэмэгдлийг  орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80 хувийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой гэж үзжээ.  Дээрх арга хэмжээнд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...