Дайны үеэр осолдсон усан онгоцууд далайг 80 жилийн дараа ч бохирдуулсаар байна

Дэлхийн II дайны үеэр далай тэнгист осолдсон усан онгоцнуудынхор хөнөөл өдгөө 80 
шахам жилийн дараа ч үргэлжилсээр байгааг "Далайн шинжлэх ухааны хил хязгаар" 
сэтгүүлд өнгөрсөн мягмар гарагийн дугаартаа нийтэлжээ.
Хүмүүс осолдсон усан онгоцнуудын түүхэн ач холбогдол үнэ цэнийг л сонирхохоос биш 
тэнгис далайд ямар хор хөнөөл тарьж буйг сонирхдоггүй гэж нийтлэлд дурджээ.
Судлаачид осолдсон онгоцууд далай тэнгист ямар нөлөө үзүүлж буй талаар судалгааг 
Хойд тэнгист хийжээ.
Дээжнээс никель, зэс зэрэг хүнд металл, хүнцэл, тэсрэх бодис илэрсэн ба бензин, 
нүүрс, газрын тос зэрэгт агуулагддаг химийн бодис болох полициклик үнэрт нүүрс
устөрөгчид илэрсэн байна.
Судлаачдын тооцоолсноор  дэлхийн хоёр дайны үед сүйрсэн хөлөг онгоцнуудаас
шалтгаалсан 2.5 саяас 20.4 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн далай тэнгист 
агуулагдаж байгаа ажээ. 
Усан онгоцны сүйрсэн үлдэгдэл нь удах тусам байгаль орчинд илүү аюултай болж байна
гэж судлаачид дүгнэсэн байна. 
Хойд тэнгист усан онгоцны сүйрлээс гадна дэлхийн дайн дууссаны дараа хаясан сум, 
тэсрэх бөмбөг зэрэг 1.6 сая тонн хүртэлх хаягдал байдаг ажээ.
Хүмүүс бид далайд бараг зуун жил болж, тэнд  байгаа нь ч мартсан усан онгоцны 
үлдэгдлүүд дэх химийн бодис, чулуужсан түлш, хүнд металлуудаараа далайн амьтан, 
микроб, ургамлуудад  аль хэдийн  сөргөөр нөлөөлсөн гэж нийтлэлд онцолсон байв.  
Шумбагчдаар элдэв үлдэц, сум зургийг зайлуулах, газрын тосны савыг шахах гэх мэтээр 
цэвэрлэх боломж байдаг ч энэ нь маш их өртөг өндөртэй, тийм ч амар биш ажил 
байдаг ажээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...