Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томилохоор танилцууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томилохыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцээд дэмжсэн. Тэгвэл өнөөдрийн  УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын сайдад томилохоор өргөн  барьсан асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг УИХ-д танилцуулсны дараа гишүүд Т.Аюурсайханаас асуулт асууж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа иргэдийн тэтгэвэр, цалин мөнгө нэмэх асуудал дээр анхаарч ажиллахгүй бол ялангуяа хөдөө орон нутагт  ядуурал  их, ажлын байр хомс байгааг сануулсан бол Н.Учрал гишүүн хэлэлцэхгүй удаж байгаа Нийгмийн даатгалын  багц хуулийн  шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээс ажлаа эхлээрэй хэмээн захьсан юм. Үдээс хойших хуралдаанаар түүнийг сайдад томилох эсэхийг хэлэлцэнэ.

Т.Аюурсайханы товч намтар, төгссөн сургууль, мэргэжил

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
  • 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
  • 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
  • 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

 

Ажилласан байдал

  • 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн
  • 2019 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

 

Шагнал

  • 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2015 онд Онцгой байдлын төлөө медаль

 

Гадаад хэл

  • Англи, Орос, Турк, Япон

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро...

ШИНЭ ХОРШОО: Өнөөдрийн зээл, маргаашийн өр

Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн...

Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар болгох ажил эхэллээ

НИСЭХИЙН аюулгүйн тойргийн ТЭЗҮ, зураг төсвийн ажил дуусаж ГҮЙЦЭТГЭГЧИЙН...

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...