Дарханы замыг ирэх сарын 2-нд нээнэ

Улаанбаатар Дархан  чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үргэлжи лсээр буй. Тэгвэл удаан хугацаанд үргэлжилж хүмүүсийн хэл аманд их өртөж  буй тус чиглэлийн замыг ирэх сарын 2-ноос хэтрүүлэхгүй нээнэ гэж Зам, тээврийн дэд сайд Л.Халтар хэллээ.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар 10.7 км зам дутуу байна. Нэг л өдөр бүх зүйл сайхан болчихож байгаа юм биш. Хучилт хийхэд олон хүний хөдөлмөр ордог. Хучилт хурдан хийгдээд явж байгаа учраас ажил урагштай байна. Замчдын хүчин чармайлт. Намайг Зам тээврийн сайд байхад Ерөнхий сайд үүрэг өгч, дэд сайд байсан Ж.Бат-Эрдэнэ тэнд ажилласан. Тэр хүний ч хүч хөдөлмөр байгаа. Би есдүгээр сарын 6-наас очиж ажилласан. Одоо аравдугаар сарын сүүлээр хучилт дуусаад ирэхэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хийх ажлууд их байна. 11 дүгээр сарын 2,3-наас хэтрүүлэхгүйгээр Улаанбаатар-Дархан хүртэлх замыг нээнэ. Есдүгээр сарын 6-наас хойш Баруунхараад байрласан. Байнгын маань хаяг Баруунхараа болсон шүү дээ” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...