УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-нд зарлав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.17) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа.

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал, цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлосон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...