С.Мөнхчулуун: Банкууд үйлчлүүлэгчдээсээ хууль бусаар шимтгэл авсан

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун ингэж бичжээ. “Банкны зээлийн шимтгэл 1 хувийг судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өглөө хувийг нь өг гэдэг нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, нөгөө яригдаад байдаг тендер авч өгөөд хувь авдаг гэдэг шиг л харагдаж байна. Тиймээс банкнууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй.
Иргэд бүгдээрээ 1 хувиа авна гэвэл яах вэ? Гайгүй явж байгаа банкны салбараа татаж унагаах гэж байна гэсэн асуулт, шүүмжлэл ирж байна. Хууль бусаар ашиг олж оршин тогтнодог салбар байж болохгүй. Салбар нь уначих вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар чимээгүй амаа хамхиж, нүдээ аниад сууж болохгүй. Тэгээд ч банкууд иргэдээс хууль зөрчиж 1 хувийг аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлээд хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан 1 хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа. 30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...