21 их, дээд сургуулийг өнөөдрөөс хаав

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлэв. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа ажээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Цаашдаа бидний баримтлах бодлого нь шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ.

Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгоно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс,

  • 34 их сургууль
  • 36 дээд сургууль
  • 8 коллеж байгаа юм.

Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Мөн 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсож байгаа. Нийт 163 багш, 1,567 оюутантай. Өөрөөр хэлбэл, 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй.

Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна. Манай их, дээд сургуулиудын сул тал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий” хэмээн хэлэв. Дараах их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.

-Газарчин дээд сургууль
-Зүүн хүрээ коллеж
-Маргад дээд сургууль
-Монголын менежмент, технологийн дээд сургууль
-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
-Номэра дээд сургууль
-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
-Түшээ дээд сургууль
-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууот
-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны IV улиралд ашиглалтад орно

Санхүүжүүлтийн улмаас зогссон Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль...

АН: Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тухай гомдол иргэнээс ирсэн

Ардчилсан нам СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоот...

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэлийг эрх мэдлийн хэт төвлөрөл гэж дүгнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн...

“Учиртай гурван толгой” дуурийн уран бүтээлчдийг 100 сая төгрөгөөр шагнана

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх...