Дээлээ давхарлах хүсэл буюу маргаан дагуулсан МАРГААН

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас УИХ-ын 4 хүртэлх гишүүн Засгийн газарт ажиллаж болно гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг ХҮН-ын дарга Т.Доржханд мэдээлэв. УИХ-д суудалтай намын дарга ийм зүйлээр эрхбиш тоглоом хийгээгүй байх. Цэцийн хэвлэлийн төлөөлөгч шиг ажиллаж, өмнөөс нь мэдэгдэл хийснийгээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж гарлаа, ардчиллын гажуудал засагдах боломж нээгдлээ гэж тайлбарласан. Т.Доржхандын хэлж буйгаас үзвэл Үндсэн хуульд дахиад өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэнэ. Хязгаар үгүй болбол УИХ-ын гишүүд бүгд сайд болох гэж хөлөө хугалах шахан гүйлдэх нь тодорхой. 

Нөгөө талд Цэц Үндсэн хуулийг тодорхойлох эрх мэдэлгүй гэж хуульчид дуугарлаа. Цэц Үндсэн хуулийг дагалдаж гарсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах, манах үүрэгтэй. Гэтэл өчигдрийн хуралдаанаар гарсан шийдвэрээр Үндсэн хуулийн заалт өөрөө Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн, улс төрийн захиалгаар гаргасан дүгнэлт гэж тайлбарлаж байна. УИХ дахь АН-ын зарим гишүүн Цэцийг яаралтай татан буулгая гэж бичсэн байна лээ. Цэц бол Үндсэн хуулийг манар үүрэгтэй болохоос махлаад юу ч биш болгох эрхгүй нь үнэн. Хуульчдын бухимдал оргүй биш. 

Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийнх. Үүнийг өөрчлөх эрх мэдэлтэй байгууллага байхгүй. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д ч ийм эрх мэдэл оногдоогүй. Хуулийн адил хүчин төгөлдөр үйлчлэх тул 2019 онд Үндсэн хуульд оруулсан давхар дээлийг халах зорилготой заалт хүчингүй болно гэсэн үг. УИХ ээлжит бус чуулганаа яаралтай зарлах сураг дуулдаж байгаа ч Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцэх боломжгүй. Тийм учраас шууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үү гээд маш олон эргэлзээ үүсэж байна. УИХ дахь АН-ын хоёр гишүүний гаргасан маргааны талаарх шийдвэрийг ХҮН-ынхан танилцуулсан үйл явдалд давхар дээлийг эсэргүүцэн жагсаж цуглаж явсан МАН ямар байр суурьтай байгаа нь бас л эргэлзээтэй. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...