З.Мэндсайхан: Гурил үйлдвэрлэгчдэд ХААДС-гийн агуулахыг ашиглуулах боломжтой

ХААДС-ийн Ажлын алба, Гурилын холбоо, “Милл хаус”, “Улаанбаатар гурил”, “Дорнод гурил”, “Өег гурил”, “Ерөнцагаан”, “Агрофийт” компанийнхантай цахимаар уулзаж, ирэх жилийн дотоодын зах зээлийн гурилын хангамж, улаанбуудайн нөөц бүрдүүлэлт, үнийн зохицуулалт, буудай хадгалах сав агуулах, гурилын экспорт, хивэг үйлдвэрлэл, зудын эрсдэлтэй аймгуудад хивэг, тэжээлийн нөөц бүрдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

“Сайн чанарын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэхийн тулд тариаланчид ч, гурилын үйлдвэрүүд нэгдсэн нэг үндэсний лавлагаа лабораторид дээжээ өгдөг, тэндээс гарч байгаа хариуг баримталдаг болъё” гэдэг дээр бид санал нийллээ. Гурил үйлдвэрлэгчид “Бидэнд улаанбуудайгаа хадгалах сав, агуулахын хэрэгцээ байна. Тиймээс ХААДС-ийн агуулахыг бидэнд ашиглуулаач. Сав, агуулахын асуудлыг шийдэж чадвал гурил, тэжээлийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гаднын зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Ингэхийн тулд бидэнтэй хамтарч ажиллаач” гэлээ.

Манай улсын гурилын зах зээлийн багтаамж 210 мянган тонн. Үүнээс илүүг нь бид борлуулах нь зөв. ХААДС-ийн агуулахыг ариутгал, цэвэрлэгээ, ашиглалтын урсгал зардлыг нь хариуцуулах байдлаар гурил үйлдвэрлэгчдэдээ ашиглуулах боломжтой. Гэхдээ Тариаланчдын холбоотойгоо зөвшилцөж байж нэгдсэн шийдэлд хүрэхээр тохиролцов. Харин гурил экспортын тухайд бид “Гадны зах зээл дээр борлуулах, экспортын хаалгаа нээх ёстой. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, гадны зах зээл дээр хэрэгцээнээс илүү гарсан гурилаа борлуулахад бодлогын яамнаас анхааръя” гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...