Хэмжээндээ хүрэхгүй будаа савлаж, худалдан борлуулсан иргэнийг торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах зээлд худалдан борлуулагдаж буй будааны савлагаа, хаяг шошгололтын мэдээлэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад хаяг шошгололтын мэдээлэл нь стандартын шаардлага хангадаггүй, жин хэмжээндээ хүрдэггүй, савласан будааны оноосон нэр нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг зөрчил, дутагдал илэрлээ.

“Бамбарууштай будаа” гэх нэртэй савласан будааны шошгололт дахь жингийн хэмжээ нь зөрүүтэй буюу жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажиллалаа.

Савласан будааны хаяг, шошгололтын стандарт, гарал үүсэл, жин хэмжээндээ хүрч байгаа эсэхэд хийгдэж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Хэрэглэгч таны зүгээс дээрх хяналт шалгалттай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар мэдээлэх бол дараах хаягаар хандах боломжтой.

Хэрэглэгчийн мэдээллийн төвийн утас: 155

Иргэд олон нийттэй харилцах төвийн утас: 11-11

Цахим хаяг: afccp.gov.mn

Цахим шуудан: [email protected]

Фэйсбүүк хуудас: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 

https://www.facebook.com/groups/391583442769715/ бүлгэм зэрэг цахим хаягуудаар мэдээллийг хүлээн авч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...