УИХ-ын бүх гишүүн сайд болох үүдийг Цэц нээв

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаар “давхар дээл” буюу парламентын гишүүд Засгийн газарт сайдаар давхар ажиллаж буй асуудлыг хэлэлцэв.  УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хууль дахь “Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна” гэх агуулгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцлээ.

Цэцийн Их суудлыг хуралдаанаас 2019 онд Засгийн газрын гишүүдийг бүрдүүлэх талаар оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц давхар дээлийг хүлээн зөвшөөрөв. Ийм шийдвэр гарснаар УИХ-ын хэдэн ч гишүүн Засгийн газарт сайд болж болно гэсэн үг. Одообол 4-өөс илүүгүй УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болох хязгаарлалт үйлчилж байв. Их суудлын хуралдааны шийдвэрийг өөрчлөх боломжгүй, хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...