Ус яагаад зэвтэй гардаг вэ?

Улаанбаатар хотын “УСУГ” ОНӨААТҮГ-ын усны итгэмжлэгдсэн лабораториас төвлөрсөн шугам сүлжээнээс хэрэглэгчдэд түгээж буй цэвэр усанд графикын дагуу усны шинжилгээг тогтмол хийж, халдваргүйжүүлэн, ундны усны чанар аюулгүй байдлыг мөрдөн ажилладаг. Сүүлийн үед барилга, байгууламжууд ихээр баригдаж буйтай холбоотойгоор шугам сүлжээ, алчуур хатаагчийн материал, чанар мөн насжилтаас шалтгаалан  зэвтэй ус гардаг тул тухай бүр засвар үйлчилгээг хийж, шинэчлэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна..

Бидний өдөр тутам унд-ахуйдаа хэрэглэдэг цоргоны ус зарим тохиолдолд зэвтэй гардаг. Энэ нь дараах шалтаантай холбоотой юм. Үүнд:

  • Ихэвчилэн ус дамжуулах хоолойг цэвэрлэх, засварын ажлын үед усыг хаадаг бөгөөд засварын ажлыг гүйцэтгэсний дараа хаасан усыг урсгахад тухайн шугамын ёроолд тунасан зэв даралтын нөлөөгөөр хөдөлгөөнд орсноор зэвтэй ус гарах тохиолдол байдаг.
  • Таны амьдарч буй барилгын ус дамжуулах шугам хоолойны насжилтаас шалтгаалан уснаас зэв гардаг.
  • Мөн стандартын бус материалаар хийсэн алчуур хатаагч, шугам сүлжээнээс шалтгаалан ус зэвтэй гардаг.
  • Цоргоноос удаан хугацаагаар ус гоожуулаагүй/хэрэглээгүй тохиолдолд

Зэвтэй ус гарсан тохиолдолд бид яах ёстой вэ?

Бидний хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол усаа гоожуулж ус хадгалах сав, ус дамжуулах шугаманд байгаа зэвийг гоожуулж цэвэр болох хүртэл хүлээхээс гадна зэв арилгагч шүүлтүүр хэрэглэх нь зүйтэй юм. Усыг гоожуулах явцдаа усыг угаалга болон бусад зүйлсд ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

 

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...