Ерөнхийлөгчийн 10 том АМБИЦ

Би Монгол улсад үндсэн 3 том баялаг байна гэж хардаг.
Нэгдүгээрт ДУНДАРДАГ баялаг: Энэ бол уул уурхай, байгаль орчин газрын баялаг. Үүнийг зөв зохистой, нэн хариуцлагатай ашиглах ёстой.
Хоёрдугаарт: УНДАРДАГ баялаг. Монгол хүний оюун санаа. Шавхагдашгүй баялаг болсон Монгол хүний оюуны бүтээл, ололт амжилтыг ямагт бид дэмжиж, улам бүр хөгжүүлж төгөлдөржүүлэх ёстой.
Гуравдугаарт: ӨСӨН ҮРЖДЭГ баялаг. Монголчууд бидний газар тариалан, мал аж ахуй. Яндаж болшгүй их боломж, өдөр хоногоор өсөн үрждэг энэ баялгаа улам бүр тэлж хөгжүүлэх. Улс үндэстнээрээ хөхүүлэн дэмжих ёстой юм. Хэмээн улсын ерөнхийлөгч оновчоор тодорхойллоо.
Үүнийхээ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараах арван зорилтоо тодорхойлж. Улс үндэстнээрээ хамтран зүтгэх, ажил хэрэг болгохыг уриаллаа.
1: Монгол улс эрчим хүчээ дотооддоо 100 хувь хангаж цаашид экспортлох.
2: Нефть шатахуунаа өөрснөө үйлдвэрлэх
3: Хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох.
4: Хүнд хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулах
5: Авто зам, Төмөр зам, Агаарын замыг тэлж хөгжүүлж тээвэр ложистикийн иж бүрэн сүлжээтэй болох.
6: Цахим үндэстэн, дижитал Монгол улс болох.
7: Уул уурхай, Газар тариалан, Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх.
8: Банк, санхүү хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх
9: Орон зайн оновчтой бүтэц бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг байгуулж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх.
10: Ногоон Монгол буюу байгаль орчны доройтлыг бууруулсан. Мод, хөрс, агаар мандалдаа онцгой анхаарч 76 хувийн цөлжилттэй нүүр тулаад байгаа Эх орноо ногооруулах. Эко хөгжлийг түргэтгэх. Гэсэн арван зорилтоо танилцуулсан.
ХҮРЭЛСҮХИЙН ЭДГЭЭР АРВАН ЗОРИЛТ ГАРААНААСАА ХӨДӨЛСӨН АЖЛУУД.
Түүний энэ 10-н зорилт бол сая уриалж буй уриа биш. Ерөнхий сайдаар ажиллаж байсан цагаас бодлогыг нь боловсруулж. Гадаад дотоод орчинд харилцан тохирч, хамтран эхлүүлсэн төдийгүй суурь нь тавигдсан ажлууд.
Ерөнхийлөгчийн өндөрлөгөөс бус ерөнхий сайдын гүйцэтгэх ажлын тавцангаас өөрөө гардаж эхлүүлсэн ажлууд нь байдаг.
Эрчим хүчний ажлууд болох Эрдэнэбүрэн, Таван толгой, Оюу толгойн цахилгаан станц. Дорнодын ЦС, 4-р цахилгаан станцуудын өргөтгөл, Багануурын уурхайн түшиглэсэн ЦС, 5-р ЦС-ийн төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүчний төслүүд эхнээсээ хөдлөөд эхэллээ.
У.Хүрэлсүхийн ЗГ-ын түүхэн шийдвэр бол Дорноговийн Алтанширээгийн Нефтийн үйлдвэр. Хэдий цар тахлын нөлөөллөөр удаашралтай байгаа ч хугацаанд нь ашиглалтад оруулахаа БНЭУ-ын тал илэрхийлсэн.
Хүрэлсүхийн ЗГазар 2019 онд “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг зарлаж өнөөдөр бид Улаан буудайн хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж гадаадад гаргах хэмжээнд хүрээд байна. Төмс хүнсний ногоогоор дотоодын зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлж цаашид бүрэн хангах боломж чадамжтай болсон. Одоо Монголчууд бид нарийн ногоо, өвөл зуны хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Сонирхуулахад бид 80 гаруйхан га хүлэмжийн аж ахуй эрхэлж ирсэн. Тэгвэл одоо 104 га хүлэмжтэй. Хорь гаруй га өвлийн хүлэмжтэй болоод авлаа. Энэ тоо цаашид ч тогтмол өснө.
МОНГОЛЧУУД БИДЭНД БҮТЭЖ БАЙГАА ЮМ Ч БИЙ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЗҮЙЛС Ч БИЙ.
Ардчилсан нийгэм сүүдрээ нуудаггүй гэдэг. Гэхдээ бид амжилтаа бас үгүйсгэмгүй байгаа юм. Ололтоо ахиц дэвшил ээ үгүйсгэх нь хийж буй бүтээлч давхаргаа үгүйсгэж байгаа хэрэг. Энэ нь эргээд иргэддээ ч нийгэмдээ ч урам зориг, өөдрөг тэмүүллийг олгох боломжгүй болгож. Хар бараан, гутрал гуниг, хэрүүл тэмцэл, сэтгэлзүйн хар дарамтыг авч ирж байна. Хар цагаан хоёр өнгөнөөс нийгэм бүтдэг гэвэл Монголын нийгэм цагаан өнгөө арай давамгай байлгах юмсан. Үүн дээр хэвлэл мэдээлэл, цахим орчин, радио телевиз ч анхаарах цаг болсон.
Бидэнд ололт амжилт бас бий. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн олон дэвшил ахиц бидэнд гарсан. Саяхан л бид хот хооронд шороон замаар таваргаж. Хөдөө аймаг сумд нь дизелиэр тогоо хангаж хоногт 6-10 цаг тасалдан барин чийдэнтэй байсан. Хаврын салхинд шугамын гэмтэлтэй гээд хоорондоо утсаар ярих гэж хоёр гурав хонодог байсан. Энэ бүхэн дурсамж болсон. Эргэж зарим нь санадаг ч үгүй биз. Өнөөдрийн асуудлууд шийдэгдэхээр маргааш бас л энэ асуудлууд хөгжил дэвшлийн нэгэн дурсамж болно.
Монгол улс уртаашаа ганцхан төмөр замтай байлаа. Олон улсын ачаа тээврийн ганц метр ч замгүй байсан шүү дээ гээд л ярих биз. Тэгвэл бид ОХУ, БНХАУ зэрэг хөршүүдтэйгээ хамтран Төмөр зам, Авто замын олон сүлжээгээр холбогдох тохиролцоонд хүрч чадлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн анхны айлчлалаар энэ бүхэн ажил болох эхлэлээ тавьж. Хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх асуудал бүрэн шийдэгдэж ажлаа шуурхайлсан.
Бидэнд болж бүтэж байгаа юм бас байгаа. Буранхалдун, Ноён, Тост, Тосон бумба уулаас эхлүүлээд хөдөөгөөр нэг ухаж, уудлан хулгайлсан уул уурхай нэртэй 938 лицензийг цуцалж. Бүтэн Увс аймгийн нийт газар нутагтай тэнцэх 72 сая га газраа чөлөөлж. Уул ус, ургамал амьтан, гол горхио хамгаалалтад авлаа. Саарал ус үйлдвэрийг АНУ-ын буцалтгүй тусламжаар барьж эхлүүлсэн. Бохир цэвэрлэх төв байгууламжаа БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бариад дуусаж байна. Шахмал түлшний үйлдвэрээ барьж хотынхоо утааг сайжруулсан түлшээр 50 хувь бууруулсан. Энэ бол хийе гэсэн хүний оролдлого. Цаашлаад арьс шир малын түүхий эд, ноос ноолуур боловсруулах “Дарханы арьс, ширний үйлдвэр технологийн парк”-ийн ажлыг эхлүүлсэн, ажилд нь оруулж ашиг шимийг нь хүртэхээр зүтгэж байна. Хувийн хэвшилтэйгээ хамтраад хоёр ч том цементийн үйлдвэрээ барьж ашиглалтад орууллаа.
Эцэст нь хэлэхэд Эх орныхоо нутаг дэвсгэрийн 76 хувийн цөлжилт, 11- хэн хувь нь ой гэх боловч үүнээс дөнгөж 7-н хувь чанартай ой модтой гэх Монгол улсынхаа экологийн асуудлыг НҮБ-ын индэр дэлхий анхааралд хүргэж. Хүн төрөлхтнөөс дэмжлэг хүсэн ТЭРБУМ МОД хөдөлгөөнийг эхлүүлээд байна.
Ингээд дурдаад байвал их бага олон ч ажлууд энэ их улс төржин, талцаж маргах, элдэв хэрүүлийн сүүдэрт нийгмийн гэрэл гэгээтэй талд чимээгүйхэн ажиж урагшилсаар байгаа. Монголчууд бидэнд болж бүтэж, ахиж урагшилж буй юм олон байна. Хүсэж буй мөрөөдөл хүлээгдэж буй зорилттой өөдрөг Эх орон минь мөнх оршиг.
Нийтлэлч О.Түвшиндэмбэрэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...