Цэцэрлэгт сугалаагаар оруулдгийг халж, 200 тэрбумыг зарцуулна

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, БСШУЯ, Сангийн яам, нийслэлийн Засаг дарга болон бүх дүүргийн засаг дарга, нийслэлийн агентлагийн дарга нар оролцон боломж, шийдлийг хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд 674 цэцэрлэг байгаагаас 216 нь төрийн өмчийн, 398 нь хувийн цэцэрлэг байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 69,729 хүүхэд СӨБ-д хамрагдаж чадахгүй байгаа бол нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байгаа ажээ. Улсын төсвөөс 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгож, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх 9-р сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...