Дэлхий даяар усны хэрэглээ үлэмж нэмэгдэж байгаа ч нөгөө талд дэлхийн хур тунадасны хэмжээ буурч, газрын доорх усны горим алдагдаж, хомсдох, усны эх үүсвэр бохирдож, хаягдал нэмэгдэх зэргээр ус дэлхий нийтийн анхаарах эмзэг сэдэв байсаар байгаа. Манай сайт дэлхийн улс орнуулын усаа хэмнэж буй туршлагуудыг цувралаар гаргаж буй билээ . Энэ удаад Сингапур улсын талаар мэдээлэл оруулж байна.
Сингапур улс нь хүн амын нягт суурьшил болон чадвар сорьсон байгалийн нөхцөлд, олон үр дүнтэй, дэвшилтэт арга ажиллагааг маш амжилттай хэрэгжүүлж байгаа онцлогтой орон.
Усны шинэлэг цогц менежментийн арга ажиллагаа болох хаягдал бохир усыг эргүүлж ашиглах, суурьшмал нутагт хурын усыг цуглуулах хамгаалалтын бүс тогтоож хурын усыг далайн уснаас тусгаарлах хаалт хийж усан сан үүсгэн хуримтлуулж цэвэр усны эх үүсвэрт ашиглах, арлыг хүрээлэх далайн дагуу давстай усыг шүүж боловсруулах зэрэг дэвшилтэт арга технологи ашиглан ус хангамжийн найдвартай, баталгаат эх үүсвэрийг бүрдүүлж байгаа нь өөрийн улс үндэстнээ хөрш орон Малайз улсаас ус импортын хараат байдлаас гарах шилдэг арга туршлага нь болж байна.
Сингапур улсын хоногийн усны хэрэгцээ ойролцоогоор 430 сая галлон ба ахуйн хэрэглээ үүний 45%-ийг эзэлдэг бол үлдсэн хэсэг нь ахуйн бус хэрэгцээнд ашигладаг байна. 2060 он гэхэд, Сингапур улсын нийт усны хэрэгцээ бараг л 2 дахин нэмэгдэх ба үүний ахуйн бус хэрэгцээнд ойролцоогоор 70% зарцуулах тооцоо гарчээ. Энэ үед, “NEWater” болон далайн усыг давсгүйжүүлэн ашиглах усаар нийт хэрэгцээний 85% -ийг хангахаар төлөвлөсөн байна.
Олон жил улиран өнгөрөх хугацаанд, Сингапурчууд улс үндэстнийхээ усны өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахыг зорьж, усыг цэвэрлэн, эргүүлж ашиглан замаар ус хангамжийг нэмэгдүүлэхэд нэгдсэн, үр дүнтэй, ашиг, өгөөжтэй аргаар, судалгаа-технологийн хөрөнгө оруулалтыг хийж шийдвэрлэсэн.
Өнөөдөр Сингапурчууд олон улсын хэмжээнд танигдсан орчин үеийн усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлсэн хотыг хөгжүүлж, ус цэвэрлэх технологиороо дэлхийд тэргүүлсэн бизнесийн төв болж хөгжжээ.
Сингапур улсын Усны менежментийн цогц арга ажиллагаа нь 3 гол стратегид
хуваагддаг:
• Усны дусал бүрийг хурааж авах
• Төгсгөлгүй эргүүлж ашиглах
• Далайн усыг давсгүйжүүлэх
Сингапурчууд ус хангамжаа олон хувилбараар, маш ухаалгаар шийдвэрлэж
байгаа орон бөгөө; ус хангамжийн “4 цорго” хөтөлбөрөөрөө алдартай.
Цоргоор гарч байгаа усны чанар нь ямар ч нэмэлт шүүлтүүрийн хэрэгцээгүй,
ДЭМБ-ын ундны усны чанарын шаардлагыг бүрэн хангадаг байна.
Ус хангамжийн “4 цорго” –д, 1) Хурын ус, 2) Импортолсон ус, 3) Шинэ ус /NEWater/, 4) Давсгүйжүүлсэн ус багтдаг байна. “NEWater” буюу шинэ ус гэдэг нь тэдний маш амжилттай хэрэгжсэн ач холбогдолтой, үр дүнд хүрсэн ажлын нэг.
Энэ нь ашигласан усыг өндөр түвшинд цэвэрлэж, дэвшилтэт шүүлтүүрийн технологийг ашиглан цэвэршүүлж, ультра ягаан туяагаар ариутган бэлтгэсэн, “ультра-цэвэр, уухад аюулгүй” усыг боловсруулж гаргадаг байна.
Одоогоор, Сингапур улсын 5 “NEWater” үйлдвэр үндэсний усны хэрэгцээний 40%-ийг хангаж байгаа бөгөөд 2060 он гэхэд “NEWater” Сингапур улсын ирээдүйн усны хэрэгцээний 55%-ийг хангахаар төлөвлөсөн байна.
Ашигласан усны өндөр хурдны шугам “superhighway”. Ариутгах татуургын гүний туннелэн 48 км урттай сүлжээ (DTSS) нь ашигласан усыг боловсруулах үйлдвэр рүү цэвэрлэж, ариутган, сэргээн боловсруулсан ус болгох, эсвэл далай руу хаядаг.
DTSS сүлжээний 1-р үе шат дууссан. 2-р үе шат нь Сингапур улсын баруун хэсгийг хамрах ба 2022 онд ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар Сингапур улсад далайн усыг давсгүйжүүлэх 100 сая галлон нийлбэр хүч чадалтай хоёр үйлдвэр ажиллаж, Сингапур улсын усны хэрэгцээний 25%-ийг хангаж байна. 3 дах давсгүйжүүлэх үйлдвэр 2017 онд Туаст ашиглалтад орсон бол, 4 дэх үйлдвэр зүүн Маринад 2020 онд ашиглалтад оржээ. Давсгүйжүүлэх усны нөөц нь Сингапур улсын 2060 оны ус хэрэглээний 30%-ийг хангахаар төлөвлөжээ.
Өөрийн газар нутаг дээр буусан хурын усны эх үүсвэр бол Сингапурчуудын тогтвортой ус хангамжийн тулгуур багана гэж үздэг. 2011 оноос, ус хураах талбайн хэмжээ Сингапур улсын газар нутгийн 1/3 хүрч нэмэгдсэн байна. Сингапур улсын Усны үндэсний Агентлаг (СУҮА-PUB) хурын усыг аль болох ихээр цуглуулах арга замыг хэрэгжүүлсээр байгаа ба өөрийн газар нутагт буух дусал ус бүрийг хураахыг эрмэлзэж байна. Мөн тус улс “Уснымүр ашгийн шошгын албадлагын схем”, “Суултуур өөрчлөх Усны хөтөлбөр”, “Усны үр ашгийн шагнал” зэрэг хэмнэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.
Хувь хүний түвшинд, Сингапурын нэг хүнд ногдох ахуйн ус хэрэглээ 2013онд 165 литр байсан бол 2016 онд 148 болж буурсан байна. 2020 оны түвшинд 147 литр, 2030 онд 140 литр болгон бууруулахаар зорилт тавьжээ.
Гэртээ ч, ажилдаа ч усыг хэмнэх сайн зуршилтай болох талаар ихээхэн ажлууд хийдэг ба иргэдийг устай илүү ойр, талархалтай, усыг үнэлж хайрладаг байх өргөн хүрээний стратеги зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн газруудад иргэдийн цаг заваа зугаатай
өнгөрүүлэх эргийн амралтын бүс бий болгож Сингапур улсыг усны хот, устай хамт зугаацах доргио хот болгохоор төлөвлөн ажиллаж байна. 2030 он гэхэд ийм төрлийн 100 гаруй байршлыг энэ хөтөлбөрт хамруулахаар сонгоод байна.