Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийг уртасгав

Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн. Иймээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.

Дээрх эмнэлгүүдийн хувьд хүүхдийн орны ачаалал хэвийн, эм тарианы тасалдалгүй байв. НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан. Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал хэвийн байгааг эмнэлгийн удирдлага, эмч нар хэлж байлаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, хүүхдийн тасгийн эрхлэгч Т.Батаа нар эмчилгээ үйлчилгээ, тасгийн зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тушаал шийдвэрийн хэрэгжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн статистик мэдээг танилцуулав. Тус төвийн хүүхдийн тасагт нийт 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд байлаа. Ажлын өдрүүдэд 70-90, амралтын өдрүүдэд 100-120 хүүхэд яаралтай тусламж, хүлээн авах тасгаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгдсэн байна.

Хүүхдийн томуугийн А (H3N2) вирус, амьсгалын замын синцитиаль вирус орчилд орж, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн хэвтэлт нэмэгдсэн тул хүүхдийн тасгийн 80 орыг хоёр дахин нэмэгдүүлж, дотор, мэдрэлийн тасгуудаа чөлөөлж, нийт 200 хүүхдийн ор дэлгэн, хүн хүчээ нэмжээ. Мөн үүнтэй холбоотойгоор 7-12-р хороодын дотрын тусламж үйлчилгээг “Номун” эмнэлэгт, мэдрэлийн яаралтай тусламж үйлчилгээг Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Эмчилгээ, үйлчилгээ хэвийн, гарсан зөрчил дутагдалгүй байгааг мөн онцолж байлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Далайн түрлэгтээ илаарших Цаасан шувуу

“Хүчлийн бороо” буюу хүн төрөлхтний хар түүх Тэртээ алсад...

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...