Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томиллоо. Ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллана. УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах ажээ.

Мөн Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна. Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1,6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Мөн 40 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 800 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шалгах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...