Ш.Сайхансамбуу шинэ нам байгуулахаар хүсэлт өгчээ

Ш.Сайхансамбуу шинэ нам байгуулахаар Дээд шүүхэд хүсэлтээ өгчээ. Ардын чуулган намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн байна. Улсын дээд шүүхийн албан мэдээнд “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны хоёрдугаар  сарын 9-ний өдөр товлогдлоо. Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ” гэжээ.

“Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Тэрбээр анх МАН-ын гишүүн байгаад намаасаа салан тусгаарлаж, Үнэн ба зөв намыг үүсгэн байгуулж байв. Гэвч Үнэн ба зөв намаа А.Отгонбаатарт өгч, нэг хэсэг улс төрөөс хөндийрсөн. Одоо улс төрд эргэн ирэхээр ийн зэхжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...