Монгол Улсын асарт 150 мянга гаруй үзэгч зочлоод байна

“Дубай экспо 2020” олон улсын үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын асарт АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг ноён Шейх Абдулла бин Зайд (Sheikh Abdullah bin Zayed) зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын асарт дэлгэгдсэн үзмэрүүдтэй танилцлаа. Тухайлбал, зураач Н.Сэргэлэн, С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон 18-р зуунд монгол бичгээр бичигдсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож байв. Монгол бичиг Араб бичигтэй тун төстэй харагдаж байгааг тэрээр онцлон дурджээ.

Үүний өмнө 2021 оны 10 дугаар сард АНЭУ-ын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум мөн манай улсын асарт зочилсон билээ.

Үзэсгэлэн 3 дугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын асарт 150 мянга гаруй үзэгч зочлоод байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...