50-60 насны ахмадуудыг вакцинжуулж эхэлнэ

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯ–ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Дархлаажуулалтын ажил амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 48,265 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Энэ эрчээрээ үргэлжилбэл хурдан хугацаанд иргэдээ вакцинжуулах дүр зураг харагдаж байна.

Японы Засгийн газрын тусламжаар нэг сая хүнээ вакцинжуулахаар болсон. Ингэснээр Монгол Улс хүн амаа дархлаажуулах вакцины нөөцөд санаа зовох асуудал нэлээд багасгах боломжтой боллоо” хэмээн ярив. Үргэлжлүүлэн “Бид энэ долоо хоногт багтаж 75,000 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор шуурхай арга хэмжээний баг, эмч мэргэжилтнүүдээс гадна үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй ААН–үүдийн болон худалдааны байгууллагын ажилтнуудыг хамруулж буй.

Боловсролын байгууллагын багш, ажилчдыг вакцинжуулах ажил хийгдэж эхэлж байна. Дараа нь өндөр настай иргэдээ дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэхдээ эхний ээлжид шууд өндөр настайгаас нь эхлэхгүй. Вакцинд хамрагдах ахмадуудыг 50-60 гэх мэтээр насны эрэмбээр нь хуваарилсан. Хуваарийн дагуу тэдгээр иргэдээ эхэлж дархлаажуулна ” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...