Орон сууцны цахилгаан шатыг ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж байна

Нийслэлийн хэмжээнд сууц өмчлөгчдийн 1243 холбоо үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр холбооны 780 гаруй нь Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл (МСӨХДЗ)-д бүртгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаа мэдээллээ өгч холбоотой ажилладаг.

Хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/22-р тушаалын хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан үлгэр жишээ СӨХ шалгаруулах болзолт уралдаан, 2021 оны А/05-р тушаалын дагуу түвшин тогтоох үзлэг шалгалтын хүрээнд сууц өмчлөгчдийн холбоод МСӨХДЗ-өөр дамжуулан өдөр тутмын дүн мэдээллээ өгч хамтран ажиллаж байна. СӨХ-д нь өөрийн хариуцаж буй орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин ажиллахын зэрэгцээ байрны орц, гарц болон хүн ихээр зорчдог хэсгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийх, орон сууцны гадна орчинд ариутгал, цэвэрлэгээг тухай бүрд хуваарийн дагуу хийж байгаа юм. Түүнчлэн орон сууцны хамгийн их эрсдэлтэй бүс болох цахилгаан шатыг ариутгах, халдваргүйтгэх ажлыг 3596 лифтэнд СӨХ-д хуваарийн дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна.

 

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...