АН-ын даргад дөрвөн нэр дэвшигч өрсөлдөнө

АН-ын ҮБХ-ны хурал \2021.03.11\ өнөөдөр танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар өнөөдөр боллоо. Намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэнээр АН-ын Дотоод сонгуулийн хороо \ДоСХ \-ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.

Намын даргын сунгаанд 19 гишүүн оролцохоо илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцсэнээр 4 нэр дэвшигчийг өнөөдөр зарлан, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ардчилсан намын даргын сонгуульд Даваагийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. 3-р сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр Ардчилсан намын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...