Нийслэлийн 7 дүүргийн 47 хороонд халдвар бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол Улаанбаатарт 138 байна. Өнөөдөр ХӨСҮТ-ийн ажилтнаас өөр голомтод халдвар нэмж бүртгэгдээгүй. Нийслэлд бүртгэгдсэн 138 тохиолдлыг дүүрэг, хороодоор нь авч үзвэл 7 дүүргийн 47 хороонд бүртгэгджээ. /Статистик мэдээллийн эх сурвалж: ЭМЯ/

Харин орон нутагт 6 аймагт нийт 316 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Ингэснээр дотоодын халдвар 454 болсон.

Эрүүл мэндийн салбарын ажилтны халдварын тоог нийт дотоодын халдварын тоонд оруулдаггүй. Энэ нь тус салбарынхан тусгаарлалтад орж ажиллан, байнга шинжилгээнд хамрагддаг тул гадагш халдвар тархах голомтод тооцогддоггүй аж.

Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдвар өнөөдөр нэгээр нэмэгдэж 20 болсон. Үүнээс ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн 17, Цэргийн төв эмнэлгийн 3 ажилтан халдвар аваад эмчлэгдэж байгааг ЭМЯ мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 906 байгаа бөгөөд 454 нь дотоодынх бол 452 нь зөөвөрлөгдөн орж иржээ.

Тандалт, шинжилгээнд сайн дураар болон 70,000 өрхийн нэг гишүүн, батлагдсан тохиолдлын хавьтлуудыг хамруулан, өнөөдрийн байдлаар нийт 378,541 иргэний PCR шинжилгээг хийжээ. Түүнчлэн 46 барилга байгууламжийн 18,830 кв.м талбайг халдваргүйжүүлсэн байна.

Ирэх долоо хоногоос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж, зөвлөмж өгч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...