Нийслэлийн ойг цэвэрлэж байна

“Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 онд  “2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/602 дугаар тушаал гаргасан.  Мөн  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгэх ажил үргэлжилж байна.

Гэвч нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэж байна гэсэн орон нутгийн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн  20 дугаар хорооны “Хуандайн ам” гэдэг газарт явагдаж буй ойн цэвэрлэгээний  ажлын явцтай ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ч.Доржсүрэн, ХААИС-ийн Агро экологийн сургуулийн багш Г.Мөнхбат, БОАЖЯ-ны Ой судалгаа хөгжлийн төвийн Хууль бус ой ашиглалттай тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн дарга Б.Алтансүх, НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын ахлагч байцаагч Д.Батзориг, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа нар очиж танилцав.

Тэд нутгийн иргэдэд ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон моддыг залуу моднуудаас ялгаж, таних эдгээр модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэж байгаа нь нийслэлчүүдийн  түлээний хэрэгцээг хангахаас гадна ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Нийслэлийн ногоон бүсийн 4644 га нь түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн бөгөөд үүнээс 3174 га нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг юм. Энэ жил  ойн цэвэрлэгээний ажил арванхоёрдугаар сарын 22-ныг дуустал явагдана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...