Айл өрхүүдийн цахилгаан, ус, хог, дулааны төлбөрийг тэглэв

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар иргэдийн орлого, эдийн засгийг дэмжих шийдвэр гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон танхимын сайд нар нь дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд хэлэхдээ “Бид хүндхэн цаг үеийн хамтдаа туулж байна. Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн Дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд үетэй тулгараад байна. Дэлхийн эдийн засагт 12 их наяд ам.долларын алдагдал учирсан гэсэн судалгаа байна. Цаашид үргэлжилбэл дэлхий нийт 28 их наяд ам.долларыг гаргах шаардлага үүсээд байна.

Манай улсын хувьд эхний есөн сарын байдлаар ДНБ-ий үйлдвэрлэл 7.3 хувиар буурсан байна. Бид ААН-үүдийн бизнесийг хэвийн байдалд оруулах, ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлийг барьж байгаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зарим нэг шийдвэр гаргалаа. Үүнд: 

Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-.н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч зэрэг есөн байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэж байна.

Мөн бүх айл өрхүүдийн ус, цахилгаан, хогны мөнгийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл тэглэж байна. Дулааны мөнгийг 100 хүртэл м/кв байртай айл өрхүүд тэглүүлнэ. Харин 100 м/кв-аас дээш бол үлдсэн м/кв-ын төлбөрөө өөрсдөө төлнө.

Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлнэ.

Түүнчлэн шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна. Шахмал түлшний хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...