Бүх төрлийн будааг Гаалийн татвараас чөлөөлөх төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит бус  хуралдаанаар хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Хуульд заасанчлан зарим нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүнийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төслүүийг яаралтай горимоор УИХ-д өргөн барихаар болсон байна.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сард Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн хүрээнд цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, шаардлагатай хүнсний болон бусад нөөцөд байх бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, түүний санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан.

Энэ дагуу гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан, гурвалжин, шар будаа болон ургамлын тосыг Гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр байгаа. Өвөлжилтийг хүндрэлгүй давахын тулд шаардагдах өвс, тэжээл, хүнсний улаанбуудай,  улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг мөн Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...