Нийслэлийн 15 цэгт нөөцийн мах нэмэлтээр борлуулж эхэлнэ

Мах, хүнсний хангамжийн асуудлаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн ХХААГ-ын дарга Б.Баянбат нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Х

ХААХҮЯ-ны газрын дарга Л.Чой-Иш ярианыхаа эхэнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулсныг онцоллоо. Энэхүү шуурхай штаб өчигдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох яамдын төлөөллийг оролцуулан цахим хурал хийж, хүнсний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр үүрэг чиглэл авчээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн яамны газрын дарга Л.Чой-Иш “Хүнсний хангамж тогтвортой байгаа. Иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой хүнс тээвэрлэлтийн зохицуулалт хийж байна. Иргэдийн хүнсний гол хэрэглээний нэг махны худалдан авалт нэмэгдсэн учир нийслэлийн 6 дүүрэг 15 цэгт нөөцийн махны худалдааг хийнэ” гэсэн юм. Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуушлагчдын гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах зохицуулалт хийнэ. Үнэ ханшийн хувьд нөөцийн махны худалдааны тогтсон ханшаар борлуулах юм.

Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, “Амгалан” захын гадна талбай,  “Тэнгэр” худалдааны төв, Жуковын талбай, Баянгол дүүрэгт “KFC” сүлжээ рестораны баруун талд, 6 дугаар бичил хорооллын “Баянтахилт” төвийн гаднах талбай, Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай, Хайлаастын хуучин эцсийн байршил, Сүхбаатар дүүргийн нутагт “Хангай” хотхон, “Бэлх” худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгт Содон хороолол, Цамбагаравын урд талбай,Толгойтын Гүнгэрваа худалдааны төв, Хан-Уул дүүрэгт “Лавай” худалдааны төвийн гадна талбай, “Буянт-Ухаа-2” хорооллын гадна талбайд үхэр, хонины нөөцийн мах борлуулах юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...