“Emart Food Bank” хөл хориог даван туулах хүнсний тусламжийн аянд бүх нийтээрээ нэгдэж байна

Хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлэх “EMART FOOD BANK” аяныг Имарт хайпермаркет санаачлан Митчелл сантай хамтран 11-р сарын 12-ны өдөр эхлүүлсэн билээ. Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ батлан харуулж байна.





Эхний ээлжинд цугласан хүнсний хангамжийг өчигдөр МУБИС-н II байрны оюутнуудад хүлээлгэн өглөө. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмийг сахиж, зай барин контакт үүсгэхгүйгээр хүлээлгэн өгөхөд анхааран ажиллаж байна.

Дараагийн 2 дахь ээлжний хүнсний хангамжийг Хүчирхийллээс хамгаалах “Түр хамгаалах байр”-нд хөл хорионд байгаа иргэддээ хуваарилан өгөхөөр төлөвлөж байна.

Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна.

• Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /Бэлэн хоол/

• Битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн

• Талх, гурил,будаа, гоймон болон элсэн чихэр

• Амттан /Жигнэмэг, чихэр/

“EMART FOOD BANK” хандивын цэгүүд Имарт Чингис, Хан-Уул салбаруудад ажиллаж байна.

АЯНД НЭГДЭЖ, СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ХАМТ БАЙГАА ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

ТАНЫ ӨГСӨН БЯЦХАН ТУСЛАМЖ АВСАН ХҮНДЭЭ МАШ ТОМ СЭТГЭЛИЙН ДЭМ БОЛНО.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...