Автобусанд 10-12 хүн зорчихоор зохион байгуулжээ

Улс даяар хөл  хорио тогтоосонтой холбоотойгоор  УОК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үүрэг болгосны дагуу Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн автобуснуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг  шуурхай зохион байгуулж байна.

Нийтийн тээврийн автобуснуудыг үйлчилгээнд гарахаас  өмнө ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хүн хоорондын  зайг бариулах тусгай тэмдэглэгээг  автобусны суудлууд дээр  тавилаа.  Нэг автобусанд  10-12 хүн л сууж зорчих  бөгөөд,  хүн хоорондын зайг барьж, ариутгал  халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөж байгаа эсэхэд Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилчид  хяналт тавин ажиллах  юм.

Нийтийн тээврийн автобусны дүүргэлтийг ийн сийрүүлж байгаатай холбоотойгоор автобус хооорондын зайг ойртуулж буй бөгөөд,  нэг чиглэлийн автобус 3-5  минутын зайтай иргэдэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Б.Эрдэнэболд хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...