“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийг тусгаарлалтын зориулалтаар ашиглана

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ковид-19-н үед эрүүл мэндийн байгууллагууд нөөц орууд бэлтгэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлуудаа сүүлийн гурван сар хангасан билээ. Энэ хүрээнд шинээр ашиглалтад орж буй “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийг Ковидын үед тусгаарлалтын зориулалтаар ашиглахаар болсон. Тиймээс шаардлагатай засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хуваарийн дагуу ажлууд жигдрээд байна. Тус эмнэлэгт 300-500 орыг бэлтгэн тусгаарлалтын байранд байгаа иргэдээ шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх юм.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, ЭМХТ-ийн дарга Н.Нарантуяа болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллан, үлдсэн тохижилтын ажлыг түргэвчлэхийг хариуцсан гүйцэтгэгч байгууллага болон мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

Эрүүл мэндийн сайдын үүрэг болгосны дагуу өнгөрсөн хугацаанд “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлэгт энгийн 450, эрчимт эмчилгээний 50, нийт 500 орыг бэлтгэж, агааржуулалтын систем болон гал тогооны засварыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн дуусгах үүрэг өглөө.

Arslan.mn

Одоо тус эмнэлэгт Ковидын үед нэн шаардлагатай болох хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг барих ажлыг эхлүүлж, энэ ажлыг 2020 оны 12 дугаар сарын 05-ны дотор дуусгах үүрэг өглөө. Ингэснээр бид хүчилтөрөгчийн хараат байдалд оролгүй өөрсдөө бүрэн хангах боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ГССҮТ, УНТЭ-үүдэд, аймгуудаас Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Ховдын Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд тус тус барьж, ашиглалтад оруулаад байна. Удахгүй ХӨСҮТ болон үлдсэн аймгуудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр барих ажил хийгдэж дуусна. Ковидын эмчилгээний үед эмнэлгүүд хүчилтөрөгчөөр бүрэн хангагдаж, өндөр зардалтай баллоноор татан авалт хийдэг байсан асуудал нь шийдэгдэж байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...