Дайнд амь үрэгдсэн хятад цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 1950-1953 онд өмнөдийн цэргүүд АНУ-тай эвсэж, умард Солонгостой дайтахад цэргийн хүч, зэвсэг техникээр тусалсан БНХАУ-ын тусыг эргэн санагалзаж, дайнд амь үрэгдсэн хэдэн сая хятад цэрэгт хүндэтгэл үзүүлэн улсаа авч үлдэхэд тусалсанд нь талархал илэрхийлжээ. “Импреалистуудын түрэмгийллийн эсрэг ариун дайнд оролцож, өөрсдөөс минь ч эрэлхэг зоригоор тулалдсан хятад цэргүүдийн улаан цусаар эх орны минь ширхэг чулуу бүр будагдан байлаа” хэмээн Ким Жон Ун онцолжээ.

Солонгосын дайн бол АНУ болон БНХАУ-ын цэргүүд хоорондоо байлдсан эхний бөгөөд эцсийн тохиолдол байсан юм. Харин өдгөө Бээжин, Вашингтон хоёр үл ойлголцолтой байгаа энэ үед Бээжин дээрх үйл явдлын 70 жилийн ойг тэмдэглэж байгаа нь энэ юм. Болсон явдлыг эргэн дурсвал, 1950 оны аравдугаар сард Мао Зэдун болон түүний коммунист нам Хятадын иргэний дайнд ялаад ердөө жил өнгөрч байхад АНУ-ын удирдсан НҮБ-ын цэргүүд өмнөд Солонгосын талд орж, Ким Ил Соны цэргүүдийг Хятадын хил хүртэл шахсан билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...