Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр  /2020.10.23./ 09.56 цагт хөөрлөө. Онгоц маргааш 05:20 цагт газардах бөгөөд 258 иргэн эх орондоо ирнэ. Дээрх иргэд дунд бага насны хүүхэдтэй гэр бүл 35, өндөр настан 33, эрүүл мэндийн шалтгаантай ес бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм. Тэднийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио  Сөүл рүү долоон нислэг  нийт  арван  удаагийн нислэг  ийнхүү үйлдээд  байна. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 4-ндНурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор  160 иргэн,
  • Аравдугаар сарын 8-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн,
  • Аравдугаар сарын 10-ндТокио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  259 иргэн,
  • Аравдугаар сарын 12-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн,
  • Аравдугаар сарын 16-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн,
  • Аравдугаар сарын 17-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн,
  • Аравдугаар сарын 18-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн,
  • Аравдугаар сарын 19-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 230 иргэн,
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн тус тус ирсэн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...