Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилох хуралдаан эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН олонх болж, ирэх 4 жил дангаар засаглах эрхтэй болсон. Анхдугаар хуралдааны эхэнд сонгогдсон төлөөлөгч нарт энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулж өглөө. Ингэснээр нийслэлийн ИТХ бүрэн эрхээ албан ёсоор хэрэгжүүлж эхлэв.

Энэ хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргад Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Д.Сумъяабазарыг олонхын бүлгээс нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэнэ. Нэгэнт эрх баригч намын Удирдах зөвлөл дээр нэрс эцэслэгдсэн тул томилгоо ногоон гэрлээр явах нь дамжиггүй.

Д.Сумъябазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж Хотын даргад нэр дэвшсэн анхны тохиолдол болов. Түүнийг НИТХ-аас дэмжиж, Ерөнхий сайд батламжилсны дараа гишүүнээсээ татгалзаж, түүний сонгогдсон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах нь тодорхой боллоон

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...