Эрх чөлөөг тунхагласан ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөр тохиож байна

АИХ-ын 430 депутатын 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Түүх сөхвөл Монгол Улсын VIII эзэн Богд хаан тэнгэрт хальсны дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16:17 цагт баталсан.  Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласнаараа түүхэн онцлогтой юм.

Социализмын он жилүүдэд Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, кампанит ажлууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 он Үндсэн хуулийг шинэчлэн баталж байв.

Харин өнөөгийн шинэ Үндсэн хуулийг ардчилал, өөрчлөн байгуулалтын салх сэвэлзсэн халуун өдрүүдээр баталсан бөгөөд 1992 оны хоёрдугаар сараас бүх нийтээр даган мөрдөж эхэлжээ. Ардчилсан шинэ Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хувьдаа өмчтэй байх, төр засгаа өөрсдийн шууд оролцоотойгоор сонгох эрхийг олгосон юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...