Сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүслээ

МАХН-аас УИХ-аас хэд хоногийн өмнө баталсан Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тус намынхан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уг хуульд хориг тавихыг хүсэхийн зэрэгцээ эрх баригчдаас гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж буйгаа мэдэгдлээ.

Уг шаардлагад: 

  • Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангаж, 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгүүлэх,
  • Жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас багагүй байх өөрчлөлт оруулах,
  • Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг өөрчлөх,
  • Сонгуулийн зардлыг улсын төсвөөс хариуцан, нам эвсэл тэнцүү хуваарилна гэдэг зарчмыг хуульд тусгахы тус тус шаарджээ.

Энэ талаартус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Сонгуулийн хуульд бүхэлд нь болон холбогдох заалтад хориг тавих хүсэлт гаргалаа. Биднийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй болсонтой холбоотойгоор уг шаардлагыг хүргүүлж байна гэж бүү бодоорой. Сонгуулийн хууль Эрүүгийн хуулиас давж, хүнийг насан туршид нь яллах болчихоод байна.

Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол энэ асуудал дээр төрийн тэргүүн ч гэсэн үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлтэд хүрнэ. Дараагийн асуудал бол Үндсэн хуулийн цэц. Мөн бид НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...