Улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан нарын барилдах эрх сэргэжээ

Допингийн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан Монгол Улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүдийн барилдах эрх сэргэлээ. Эдгээр бөхүүдийн барилдах эрхийг МҮБХ-ноос хасаад байсан юм. Бага биш хугацаанд олны хэл амны дунд явсан энэ дөрвөн бөхийн барилдах эрх албан ёсоор сэргэснийг МҮБХ одоогоор олон нийтэд нээлттэй мэдээлээгүй байна.

Харин өнгөрсөн наадмын түрүү Монгол Улсын аварга Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн бодис илэрснийг албан ёсоор зарлаж хариуцлага тооцно гэж мэдэгдсэн ч одоогоор ямар нэгэн гарсан шийдвэр байхгүй. Э.Оюунболд аварга өөрийнх нь шээсний сольсон гэж үзэн Олимпийн хорооны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаад байгаа юм билээ. Энэхүү маргаан яаж шийдэгдэхээс Э.Оюунболдын аварга цолыг хураах эсэх нь шийдэгдэх юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зэвсэгт хүчний бүх анги, салбарт эрсдэлийн хяналт шалгалт хийжээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Эхнэр, нөхөр хоёрыг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн байр руугаа явж байсан...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...