Л.Оюун-Эрдэнэ: Цаашдаа зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгахаас өөр аргагүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлын талаар  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төлөвлөлтгүй газар олгосон нь нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлийн шалтгаан болсон. Тиймээс одооноос газар олгох, хот төлөвлөх асуудлыг урт хугацаанд бодож шийдвэрлэх шаардлагатай. 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талд байрлах 0.7 га газар, 2012 он Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 0.24 га газар, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн дэргэд 1.8 га, МУИС-ийн урт талын оюутны талбайг Улаанбаатар хотын банканд тус бүр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Мөн Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Цэдэнбалын нэрэмжит талбайг ч хувийн хэвшилд олгосон асуудал бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газар олгох асуудлыг цэгцлэх төлөвлөгөө боловсруулах ажлын баг гаргахаар боллоо.

Түүнчлэн 100 гаруй аж ахуйн нэгжид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн эзэмшлийн газраас олгосон асуудал бий. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар тус төвийг улсын төсөвт байгууллага болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ бизнес эрхлэхийн тул нийслэлийн төв талбай, хүүхдийн зуслангийн газрыг авч болохгүй. Цаашдаа зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгахаас өөр аргагүй болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын гишүүд НЗДТГ-ын ажилтай танилцаж, газар олголтын асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...