Дэлхийн шилдгүүдийн “тулаан” Сүхбаатарын талбайд “өрнөнө”

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3×3 төрлийн гурван том тэмцээ Улаанбаатар хотноо зургадугаар сарын 01-09-нд зохион байгуулагдахаар боллоо.

-6 сарын 1-2-нд болох FIBA U23 Nations League тэмцээнд зургаан орны U23 хүртэлх насны шилдэг тоглогчид өрсөлдөнө.

-6 сарын 03-07-нд Монголд таван өдрийн турш үргэжлэх FIBA 3×3 U18 насны ДАШТ-нд 40 орны баг тамирчид оролцоно.

06 сарын 08-09-нд ФИБА 3х3 Улаанбаатар Дэлхийн гранпри тэмцээн Сүхбаатарын талбайд болно. Тус тэмцээнд шилдгийн шилдэг 16 баг өрсөлдөнө.

Ийн Улаанбаатар хотод дэлхийн шилдэг сагсан бөмбөгчид 9 хоногийн турш чуулж, 3х3 төрлийн гайхамшгийг мэдрүүлж, гал гарсан гайхалтай тоглолтуудыг үзэгчдэд толилуулах нь ээ.

Сагсан бөмбөгт дуртай хүн бүхэн Сүхбаатарын талбайд очиж, дэлхийн шилдгүүдийн ширүүн өрсөлдөөнийг шимтэн үзэх боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...