ХӨСҮТ-ийн эмч халдвартай багшид худал дүгнэлт гаргаж өгсөн үү?

Харин ХӨСҮТ-ийн Сүрьeэгийн албаны их эмч Д.Наранзул”Энэ бол богино хугацаанд болж буй зүйл биш. 2017 оноос хойш тус сургууль дээр сүрьеэгийн өвчлөл бүртгэгдэж, мэргэжлийн болон орон нутгийн байгууллагууд хамтарч нэлээн олон ажил хийсэн.

Сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулахаар эцэг эх, асран хамгаалагч нартай нь эмч нар уулзаж зөвлөгөө өгөхтэй холбоотойгоор зарим асуудал гарсан.

Яг одоогоор ХӨСҮТ, НЭМГ болон дүүргийн эрүүл мэндийн төв болон тус сургуулийн удирдлагууд хамтран эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж асуудлыг шийдэх, харилцан ойлголцох ажил хийгдэж байна”  гэсэн мэдээлэл ikon.mn сайтад өгсөн байв.

Түүний хэлснээр Монгол Улсын хүн амын бараг 35 хувь нь сүрьеэгийн халдвартай. Тэр 35 хувийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилдөг бол 90 хувь нь огт өвчилдөггүй.  Сүрьеэгийн халдвар авсан, сүрьегээр өвчилсөн гэдэг хоёр зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн хувьд энэ 500 гаруй хүүхэд сүрьегээр өвчилсөн хүүхдүүд биш. Сүрьеэгийн халдвар авсан эрүүл хүүхдүүд. Хэн нэгэнд халдвараа тараахгүй. Гарын бугалганы арьсанд сорил тавьдаг. Тэр сорилын урвал өндөр гарна гэдэг нь сүрьеэгийн халдвар авсан байна гэдгийг л илтгэж байгаа юм. Түүнээс биш өвчилсөн байна гэсэн үг биш гэнэ.

Сүрьеэгийн дэгдэлт нэмэгдээгүй, харин урьдчилан сэргийлэх үзлэгийг 2017 оноос хойш идэвхтэй илрүүлэлт хийж байгаатай илрүүлэлт сайжирсан холбоотой гэж ХӨСҮТ-ээс онцолжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүнд металл тодорхойлох багаж гардуулав

Монгол улсад нийтийг хамарсан химийн осол, хордлогын үед нийгмийн...

Хүүхдийн гэмтэл согогийн тасагт бүрэн засвар хийлээ

1991 онд Гэмтэлийн эмнэлэг ашиглалтад орсоноос хойш нэг ч...

Бага насны хүүхдэд А аминдэмийг өрхийн эмнэлгүүдээр олгоно

Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А амин дэмийг...

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын явц 65.1 хувьтай байна

“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор “Дархлаажуулалтын 10 хоног”...