15 дугаар сургуульд өнгөрсөн жил ч сүрьеэгийн дэгдэлт гарч байжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл өнөөдөр тарсан.   Энэ асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл өглөө.

Ё.БААТАРБИЛЭГ: СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ ТЭР ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Тодруулбал, Ё.Баатарбилэг “Өнгөрсөн долоо хоногт намайг орон нутагт ажиллаж байхад энэ тухай мэдээлэл ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Хүүхдүүдэд нь шинжилгээ хийгээд ажиллаж байгаа юм билээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Түүний дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэх юм бол тэр дагуу арга хэмжээ авна. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе” гэсэн юм.

Д.САРАНГЭРЭЛ: ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭВЭЛ ХҮҮХДҮҮДИЙН ЭЛЭГ ГЭМТЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Д.Сарангэрэл “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны шуурхай албаныхан 15 дугаар сургууль дээр ажилласан. Мөн өнөөдөр манай яамныхан газар дээр нь очиж ажиллахаар явсан. Өчигдөр бид энэ асуудлаар хуралдсан 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарч байсан байна. Одоогийн байдлаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Эмчилгээний асуудал яригдаж байна. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ хийж байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа. Эмчилгээ их хүнд, хүүхдийн элэг гэмтээх хэмжээний эмчилгээ хийгдэх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж байна. ” гэлээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...