“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор “Дархлаажуулалтын 10 хоног” 2019 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн 10-18 насны хүүхэд, залуучуудыг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулж байна. Өнөөдрийн байдлаар ЕБС, МСҮТ, коллеж, их дээд сургуулийн 111317 хүүхэд, залуучуудыг 65.1 хувь хамруулаад байна. Зорилтот насны хүүхэд, залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриаллаа.