Монголын их дээд сургуулийн дипломыг олон улсад хүлээн зөвшөөрдөг болно

Манай улсын их дээд сургуулийн диплом,  эрдмийн зэргийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, суралцахад хүлээн  зөвшөөрдөггүй. Тэгвэл удахгүй энэ байдал дуусгавар болж Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ гэх мэт орнуудад манай улсын их дээд  сургуулийн диплом,  эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөхөөр  болжээ. Тодруулбал, манай улс 2011 онд Токиогийн конвенцид нэгдсэн бөгөөд БСШУЯ-наас энэ конвенцийг ирэх тавдугаар сараас мөрдөж эхлэхээр болжээ. Үүний тулд Токиогийн конвенцид заасны дагуу дээд боловсролын холбогдох, дүрэм журам болон сургалтын  агуулга, стандартыг шинэчлэн боловсруулж, түүнийгээ мөрдүүлэн ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл тус конвенцийг мөрдөж эхэлнэ гэдэг нь манай улсын дээд сургуулиудын диплом, эрдмийн  зэргийг олон улсад хүлээн зөвшөөрөх үүд хаалга нь нээгдэж байгаа гэсэн үг аж.

Үүнд сургуулиудын өмчлөлийн хэлбар  хамаарахгүй харин магадлан итгэмжлэгдээгүй болон тусгай зөвшөөрөл нь цуцлагдах жагсаалтад байгаа сургуулиуд хамрагдахгүй гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын...

Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

"Айчи Нагоя 2026" Азийн пара наадам өнгөрсөн Ням гаригт...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг байнгын ажиллагаатай болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19)...