Ослоор амиа алдсан залуус 30-35 насынхан байжээ

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан ажлын  байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнөөдөр 15 цагт гарчээ. Тодруулбал, уг осол бохир хүлээн авах анхдагч тунгаагуурын байгууламж дотор болсон бөгөөд ажилчид бохир сорох хоолойг цэвэрлэж байжээ. Энэ үеэр метан хий бага зэрэг алдагдаж байсан тул хий алдаж байсан хэсгийг чангалахыг оролдох үедээ ажилчид метанд хордон ухаан  алдсан байна.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойг 24 цагт хоёр удаа цэвэрлэдэг юм байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар ажилчид 30-35 настай, дөрвүүлээ эрэгтэй байжээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч энэ үеэр газ алдагдаж байсан тул шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна. Одоо хэргийн газарт УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд яг одоо Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...